Ёлын аманд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ариун цэврийн байгууламжийн ашиглалт арчлалтын асуудлыг тус уулын аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл болох “Зүүнсайхан эх нутаг” нөхөрлөл хамтран ажиллах гэрээний дагуу хариуцан ажилдаг. Ариун цэврийн байгууламжийн бохирыг зайлуулах ажил асуудал болсоор ирсэн бөгөөд Хамгаалалтын захиргааны зүгээс бохирын тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгслийн асуудлыг удаа дараа аймгийн удирдлагуудад мэдэгдсэний үр дүнд өнгөрсөн онд 10тн-ны даацтай автомашиныг шийдвэрлэж, аймгийн Захирагчийн ажлын албанд шилжүүлсэн бөгөөд тус байгууллагатай 2021 оны 03 сарын 24-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус гэрээний зорилго нь бохир ус соруулах, тээвэрлэх, бохирын бөглөөс гаргах, буудах, худаг лайдаж ариутгахад оршино. Энэхүү гэрээ байгуулагдсанаар сард нэг удаа тогтсон өдөр дээрх үйлчилгээг үнэ төлбөргүйгээр авахаар зохицуулалт хийгдлээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now