2021 оны 03 сарын 10
Хамтарсан шалгалтын хүрээнд 2021 оны 03 дугаар сарын 04-с 3 хоногийн хугацаагаар ГГБЦГХЗ-ны байгаль хамгаалагч байгаль орчны байцаагч нар Баяндалай сумын Зөөлөнгийн нурууны Хүүш,Баянцагааны нурууны Түлэг шовон орчмын газар,Сэврэй сумын Баянбор нурууны Цагаан толгой орчмын хоёр овооны дэрс, Цоохор даагат,Худаг шанд, Эрээний нуруу орчмын Хөх толгой зэрэг ашигт малтмалын илрэц бүхий газруудад 800 км тойрч шалгалт хийлээ. Эрээний нурууны Хөх толгойд Баянхонгор аймгийн 5 машин бүхий 14 иргэн байсныг регистрийн дугаараар бүртгэж, машинуудад цагдаагийн газрын ажилтнууд үзлэг хийж шалгасан. Эрээний нуруунд нийт 6 зөрчил илрүүлж, саатуулагдсан иргэдийг Баяндалай сумын экологийн асуудал хариуцсан байцаагч шалгаж байна. Нийт 15 иргэнд “Зөрчлийн тухай” хуулийн 7.17 зүйлийг тайлбарлаж, “Газарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” эрх зүйн сурталчилгааны материал тараалаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ