Хяналт шалгалтын зорилго: Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны төлөвлөгөөт хяналт шалгалтын зорилго нь Баяндалай сумын нутаг дэвсгэр  Баянцагааны нуруу, Сэврэй сумын Эрээний нуруу, Баянборын нуруунд хууль бус аргаар ашигт малтмал олборлолтын эсрэг Төрийн хяналт шалгалтын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчны багц хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан  дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, зөвлөгөө зөвлөмж өгөх, зөрчил дутагдал, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад чиглэгдэнэ.

      Хяналт шалгалтын бүрэлдэхүүн: Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл, байгаль Хавцгайт хэсгийн байгаль хамгаалагч Д.Соронзонболд, Б.Батболд, М.Энхсайхан жолооч Д.Эрдэнэбат.

Хяналт шалгалтын хугацаа: 2021.01.23 өөс 3 хоног

  Шалгалтанд хамрагдсан асуудлууд: нь Баяндалай сумын нутаг дэвсгэр  Баянцагааны нуруу, Сэврэй сумын Эрээний нуруу, Баянборын нуруунд хууль бус аргаар ашигт малтмал олборлолтын эсрэг хяналт шалгалт хийх.

       Шалгалтад хамрагдсан объектын талаарх товч мэдээлэл:

1.    2021.01.23 ны өдөр Сэврэй сумын Баянборын нурууны Цоохор даагат гэх газарт Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат н. Мөнхсайхан дүүгийн хамт мотоцикльтой ирж шороо пайжуурдаж байсан үйлдлийг таслан зогсоож хуурай пайжуурын баригч, хүрз, винтелятор зэргийг нь хурааж зөрчлийн тухай хууль танилцуулж явуулсан

2.    Эрээний нуруунд 23 ны орой 18 цагийн үед хяналт шалгалт хийхээр очих үед манай машины бараанаар гурван жижиг тэрэг, 2 мотоциклтой иргэд доод талруу зугтаасан. Нэг жижиг банаг /олон төрлийн хаягдал нийлүүлж барьсан гэр/ бариатай үлдсэн байсан.

3.    2021.01.24 ны өглөө ирвэс хэсгийн байгаль хамгаалагч Ё.Анхбаярыг мотоциклтой нь дагуулж Эрээний нуруунд эргэн очиж бариатай байсан банаг гэрийг буулгаж Эрээний нурууны доод талын толгой дээр гарахад хоёр цагаан жижиг тэрэг, нэг бараан өнгийн дунд оврын жип машин Харын Боомын чиглэлд зугтаасан. Эндээс байгаль хамгаалагч Ё.Анхбаярыг буцааж томилгоот баг Түвшин хайрханы өвөр бэлд өвөлжиж байгаа нутгийн айл В.Даваацэрэнгийн гадаа олон машин байхаар нь тандалт хийж очсон. Тус айлд байсан цэнхэр, цагаан саарал өнгийн 2 фургон маркийн авто машин нь тухай айлынх, ачаатай 2 жижиг тэрэг нь Баянхонгор аймгийн иргэдийн машин /нинжа/ эвдрээд эзэд нутаг буцсан гэсэн тайлбарыг гэрийн эзэгтэй өгч байсан.

4.    Эрээний нуруунаас Баянборын нуруунд хүрэлцэн очиход Сэврэй сумын харьяат иргэн н.Батцэнгэл гэгч 13-15 насны орчим хүүгийн хамт Хуурай сайрын хойд дэнжид явж байсныг саатуулж ТХГН-ын болон зөрчлийн тухай хууль танилцуулж явуулсан.

5.    Баянбор нурууны нутгийн айл Ц.Эрдээгий хаваржаан дээр 60-31 өма улсын дугаартай цагаан өнгийн микро автобустай Өвөрхангай аймгийн Богд сумын 2 иргэн машин нь эвдэрсэн гэх тайлбарыг өгч байсан. Тухай машинд үзлэг хийхэд улаан өнгийн мотор 1ш, молоток 2ш, хуурай пайжуурын бункер 1ш, металл хэмждэг  цахилгаан хар дэнс 1ш гарч ирснээс молоток 2ш, металл хэмждэг  цахилгаан хар дэнс 1ш хураасан. Мөн Баянбор нурууны Хуурай сайрын адагт саарал өнгийн цагаан ачаасагтай ланд крузерь -80 маркийн машинтай иргэд зугтаасан.

6.    2021.01.25 нд Баянбор нурууны Азын сугалаанд хяналт шалгалт хийхэд зөрчилгүй байсан ба цааш Баянцагаан нурууны Гэзэг оцон, Төлөг шовон, Хадан бууц зэрэг газарт хяналт хийхэд хадан бууцны нөхөн сэргээгдсэн талбайн дээд эхэнд 5ш нүх ухагдсан байсан. Төлөг шовонд байсан хүмүүс нэг ш хүрзээ үлдээгээд явсан ул мөртэй байсан

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now