2021 оны 01 сарын 15
2021 оны 01 сарын 09-ний өдөр Дундсайхан ууланд ан амьтдад өвс тавьж өгөх биотехникийн ажлыг “Их говийн тэнгэрлэг залуус-98” холбооны залуусын санаачлагаар хийлээ. ХЗ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Тэгшжаргал, ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл, Хавцгайт хэсгийн байгаль хамгаалагчид, 98 холбооны 30 гаруй залуусын бүрэлдэхүүнтэй хамтарч 60 боодол өвсийг ан амьтдын бэлчээр нутагт тавьлаа. Цаг гандуу, цас их орсноос ан амьтад идэш тэжээлийн хомстолд орж, тоо толгой нь цөөрөх эрсдэлтэй энэ цаг үед байгальд ээлтэй сайхан санаачлага гаргаж өвлийн хүйтнийг үл ажран, уулын орой, бартаа саадыг давж, ѳвс үүрэн зүтгэж, зорьсон ажлаа сэтгэл дүүрэн хийж, говь нутгийнхаа байгаль эх дэлхий, говийн гайхамшиг болсон ан амьтдаа хамгаалах үйлсэд залуусаа уриалсан
ажилсан 98 холбооны тэргүүн Б.Гэрэлт-Одын баг бүрэлдэхүүнд ХЗ-ны захиргааны зүгээс “Талархал” гардуулж урамшууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ