2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баяндалай сумын Баянцагааны нурууны Хадан бууц,Түлэг шовон, Хэнгэрэг, Нарийн гэх 4 газрын 11 га нөхөн сэргээсэн талбайг хүлээлцэв. Аймгийн Засаг даргын томилсон комисст: Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Пүрэвтулга, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оргилмаа, ГГБЦГХЗ-ны мэргэжилтэн, улсын байцаагч В.Өсөхбаяр, Баяндалай сумын байгаль хамгаалагч Т.Түвшинсанаа, Баяндалай сумын Төхөм багийн Засаг дарга Б.Ургамал нар хамтран ажиллав. Нөхөн сэргээсэн талбайг хүлээлгэн өгөхөөр Өмнөговь аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбооны зөвлөлийн гишүүн Г.Ганбаатар, нөхөрлөлийн гишүүн Ч.Отгонбаатар нар оролцлоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now