2020 оны 12 сарын 22
Зун намартаа хур бороо багатай, өвөл цас ихтэй зудын байдалтай хүнд хэцүү цаг үед аргаль угалз, янгир ямаа, хар сүүлтий, цагаан зээр зэрэг туруутан амьтанд өвс тэжээлийн хомсдолд орж хорогдол ихээр бий болж тоо толгой огцом цөөрөх эрсдэлтэй байна. Иймд Хамгаалалтын захиргаа нь 12 сарын 17-ны өдөр цас зудын хүнд үед биотехникийн арга хэмжээ авах ажлын хүрээнд 320 боодол буюу 4.8 тонн өвс худалдан авч нөөцөллөө.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ