11 сарын 07-ны өдөр Хамгаалалтын захиргааны “Ирвэс” хэсгийн байгаль хамгаалагчид Сэврэй сумын ЗДТГ, ЕБС-ийн багш сурагчидтай хамтран аялал жуулчлалын гол бүс нутаг болох Хонгорын гол орчмын хог хаягдлыг цэвэрлэлээ. Нойлын цаас, гялгар уут, цэвэр усны сав, живх зэрэг нь нийт түүсэн хог хаягдлын 80 орчим хувийг эзэлж байна. Нийт 200 гаруй кг хог хаягдал цэвэрлэж ландфилд булшиллаа. Зохион байгуулалттай нэгдсэн арга хэмжээнд 14 том хүн, 39 хүүхэд хамрагдаж, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох зорилгоор Тусгай хамгаалалттай газрын талаар мэдээлэл хүргэж, хөгжөөнт тоглоом тоглуулж урамшууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now