2020 оны 11 сарын 23
Фото зураг сонирхогч Б.Мятавын “УУЛЫН ЭЗЭН” гэрэл зургийн үзэсгэлэн 11 сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн төв Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн Урлагийн зааланд дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь зурагчны 10 гаруй жил ирвэсний зураг авч, гэрэл зургаараа дамжуулан эх орон байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах үзэл санааг залууст өгч буйгаараа ач холбогдолтой юм. Тус үзэсгэлэнгийн нээлтэнд аймгийн удирдлагууд, “Гайхамшигт говь” АЖХ, ГГБЦГХЗ болон иргэд оролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ