Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 10  дугаар сарын 13-ний өдөр баталсан удардамжийн дагуу хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Тэгшжаргал, Б.Нарангарав, байгаль хамгаалагчид М.Энхсайхан, А.Нямсүрэн, Б.Батболд, У.Уламбадрах, Д.Соронболд, Т.Баттөмөр, А.Ганболд, Р.Батцог, З.Пүрэвээ, жолооч Т.Өнөр, Д.Эрдэнэбат нийт 13 албан хаагчдын бүрэлдэхүүтэйгээр 2020 оны 06 дугаар сарын 20 -ний өдрөөс 12 хоногийн албан томилолттой ажилласан.

Эхний өдөр Өмнөговь аймгийн хэмжээнд хүчтэй шороон шуургатай байсан тул Баяндалай сумын Баянцагааны нурууны Төлсөн шовон гэх газар постны гэрт байрлан судалгаанд оролцох байгаль хамгаалагч, судлаачдад уулын туруутан амьтдыг хос ажиглалтын аргазүйн сургалтыг зохион байгуулж, туруутан амьтдыг хэрхэн нас хүйсээр ангилах, аргаль хонь болон янгир ямааны ажиглалтын мэдээлэл цуглуулах,  судлаачидтай ярилцах, судалгааны хүснэгтийг хэрхэн зөв хөтлөх, судалгааны багаж төхөрөмж болох GPS_garmin ertrex_10-г ашиглах, хэрхэн замаа оруулах болон сонгох, луужин ашиглах, дуран хэрхэн ашиглах талаар дадлагажуулсан.

  1. Баяндалай сумын Баянцагааны нурууны судалгааны талбай /416.5 км2/, 3 өдрийн 16 шугаман трансектийг хамруулсан. /Трансект бүрт 1 км хүрээ үүсгэсэн/ талбайд судалгаа хийсэн. Трансектийн нийт урт 192 гаруй км. Угалз 9, аргаль хонь 17, залуу хонь 4, төл хурга 4, тодорхойгүй 20, Тэх 131, янгир ямаа 150, залуу ямаа 23, төл 56, тодорхойгүй 23 нүдээр харсан байна.

  2. Баруунсайхан уулын судалгааны талбай /313.4км2/, 2 өдрийн 9 шугаман трансектийг хамруулсан. /Трансект бүрт 1 км хүрээ үүсгэсэн/ талбайд судалгаа хийсэн. Трансектийн нийт урт 108 гаруй км. Угалз 48, аргаль хонь 34, залуу хонь 7, төл хурга 22, Тэх  69, янгир ямаа 123, залуу ямаа 9, төл 32 нүдээр харсан байна.

 

  1. Дундсайхан уулын судалгааны талбай /306.3 км2/, 2 өдрийн 10 шугаман трансектийг хамруулсан. /Трансект бүрт 1 км хүрээ үүсгэсэн/ талбайд судалгаа хийсэн. Трансектийн нийт урт 120  гаруй км. Угалз 15, аргаль хонь 17, залуу хонь 14, төл хурга 3, тодорхойгүй 4, Тэх 35, янгир ямаа 50, залуу ямаа 8, төл 27, тодорхойгүй 5 нүдээр харсан байна.
  2. Зүүнсайхан уулын судалгааны талбай /517.5 км2/, 3 өдрийн 18 шугаман трансектийг хамруулсан. /Трансект бүрт 1 км хүрээ үүсгэсэн/ талбайд судалгаа хийсэн. Трансектийн нийт урт 370 гаруй км. Угалз 37, аргаль хонь 95, залуу хонь 20, төл хурга 45, тодорхойгүй 30, Тэх 93, янгир ямаа 105, залуу ямаа 23, төл 50, тодорхойгүй 50 нүдээр харсан байна.

Нийтдээ /1553.7 км квадрат/ талбайд уулын туруутан амьтдын намрын тооллогыг хос ажиглалтын арга зүйгээр 10 өдрийн 10 судалгааны талбайд 53 шугаман трансектийг хамруулан /трансектийн нийт урт 790 км/ судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Угалз 109, аргаль хонь 163, залуу хонь 45, хурга 74, тодорхойгүй 54, Тэхь 328, янгир ямаа 428, залуу ямаа 63, ишиг 165, тодорхойгүй 78 тоо толгойг нүдээр тоологдсон байна.

Судалгааны талбайд хур тунадас ороогүйн улмаас хур өвс багатай, ногоон ургамал муутай, Баянцагаан, Баруунсайхан, Зүүнсайхан уулын хяр газраа зэрлэг амьтны бага зэрэг хур өвстэй, Дундсайхан уул нэлэнхий өвс муутай байлаа.

 

Судалгааны ажил хийх явцад Баянцаггны нуруу, Баруунсайхан уул, Дундсайхан уулсад байгаль орчинтой холбоотой ямар нэг зөрчил илрээгүй, Зүүнсайхан уулын Ёлын эх, Улиастай ам, Индэрт гэх газруудад отрын  3 айл зөвшөөрөлгүй буусан байсны хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч В.Өсөхбаярт мэдээллийг өгч, хяналт шалгалтаар ажиллуулсан.

 

Пурган машин 2020 км явж, 404 л бензин, 4 л тосол, L-200 mitsubushi машин 69 л бензин 400 гаруй км явсан байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now