Говь гурвансайхны байгалийн цогцолборт газар дахь Баяндалай сумын Баянцагааны нурууны Хувын гол орчмын Нарийн, Хадан бууц, Хэнгэрэг,Төлөг шовон гэх дөрвөн цэгийн хууль бусаар ашигт малтмал олборлосноос эвдрэлд орсон нийт 12 га талбайд Өмнөговь аймгийн бичил уурхай эрхлэгчдийн холбооны 13 нөхөрлөлийн 90 иргэн гэрээний хуулийн хугацаа болох 10 дугаар сарын 18-ны өдрөөс 10 хоногийн хугацаанд нөхөн сэргээлт хийж ажиллав. Ажиллах хугацаанд: ашигт малтмал олборлох болон архидан согтуурах ямар нэгэн зөрчил гаргаагүй. Орой pm 10 цагт бүх техникийг зогсоож, үүрэгжүүлж ажилласан. Ойролцоогоор хоёр тонн хог хаягдлыг аймгийн төв болон Баяндалай сумруу зөөвөрлөсөн.

Нөхөн сэргээлтийн явцын хяналт шалгалт:

2020 оны 10 дугаар сарын 18, 27-ны өдрүүдэд: Баяндалай сумын Экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Буянзаяа, цагдаагийн хэсгийн төлөөлөгч. Цагдаагийн ахмад А.Ганболд нар 2 удаа ирж явцыг шалгасан. 2020 оны 10 дугаар сарын 25-нд: Өмнөговь аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Дэлгэрбаяр болон гүйцэтгэх захирлууд нөхөрлөлүүдийнхээ нөхөн сэргээлтийн ажлын явцтай ирж танилцаад буцсан.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now