2020 оны 09 сарын 16-ны өдөр Зүүнсайхан уулын Ёлын ам, Ханхонгор сумын Мандах багийн нутаг “Эрдэнэтолгой” орчинд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Алтан элс тур” ХХК-ны Дүнгэнээ, “Говьсайхан Арвижих” ХХК-ны Говийн Өргөө жуулчны баазуудын үйл ажиллагаанд ТХГНутаг дахь эко байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага MNS 6426:2013 стандартын хэрэгжилт болон хяналтын хуудсаар Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, БОХУБ В.Өсөхбаяр, АЖСС Орчны бүс хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун нар хяналт шалгалтын ажлыг хийлээ. COVID-19 ийн хорио цээртэй холбоотойгоор ихэнх жуулчны баазууд  үйл ажиллагаа явуулаагүй тул аймгийн төвд ойр, үйл ажиллагаа явуулж буй 2 жуулчны баазыг сонгон хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан.

Стандарт хэрэгжилтээс 32 асуулт сонгон шалгахад Дүнгэнээ жуулчны бааз 70%, Говийн Өргөө жуулчны бааз 71%-тай тус тус дүгнэгдлээ. Жуулчны баазын нэр хаяг бүхий хаалга, хөгжлийн