2020 оны 09 сарын 04-ний өдөр Ханхонгор сумын нутгийн удирдлагын ордонд Орчны бүсийн зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа. Тус хуралд сумын ИТХ-ын дарга Т.Наранжаргал, ИТХ-ын Тэргүүлэгч н.Мөнхбаяр, иргэдийн төлөөлөл У.Эрдэнэбаяр, О.Нанжид, П.Наранбаатар, Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн В.Өсөхбаяр, Т.Ганчулуун, байгаль хамгаалагч Б.Батболд нарын 7 хүн оролцлоо. Мэргэжилтэн Т.Ганчулуун ТХГН-ийн Орчны бүсийн тухай хууль болон Орчны бүсийн зөвлөл байгуулахтай холбогдон гарсан журмаас мэдээлэл хүргэж, ОБЗ-ийн дарга, ОБ-ийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, орчны бүсийн сан, 4-р улирлын хурлын товыг тогтоох зэрэг асуудлын хүрээнд хэлэлцэж зөвлөлдлөө. Орчны бүсийн зөвлөлийн даргыг сонгох асуудлыг 12 сарын эхний 7 хоногт хуралдаж сонгохоор, ОБ-ийн менежментийн төлөвлөгөөг мөн орон нутгийн сонгуулийн дараа буюу сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулахаар боллоо. Орчны бүсийн зөвлөлийн даргыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс сонгох нь зүйтэй гэсэн саналыг мэргэжилтэн В.Өсөхбаяр өглөө. Орчны бүсийн сангийн үлдэгдэл байхгүй буюу төслийн үед сангаас орон нутгийн нэр бүхий 2 хүн зээл ав