ХЗ-ны даргын баталсан удирдамжийн дагуу ТХГ-ын Орчны бүсийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, хууль тогтоомжийн биелэлтийг хангаж Орчны бүсийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна Төрийн хяналт шалгалтын тухай, ТХГН-ийн тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай хуулиудын хэрэгжилтийн байдалд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ авах, байгаль хамглаалагчдын хөрөнгийн тооллого хийх зорилгоор 08 сарын 24-нөөс 5 хоногийн хугацаат томилолтоор ахлах мэргэжилтэн Б.Батгэрэлээр ахлуулан мэргэжилтэн Т.Ганчулуун, нягтлан бодогч С.Дэлгэрцэцэг, жолооч Т.Өнөр нар Сэврэй, Булган, Гуртантэс сумдын нутагт ажиллаа. Мэргэжилтэн Т.Ганчулуун 08 сарын 24-нд Гурвантэс, 08 сарын 26-нд Сэврэй, 08 сарын 28-ны өдөр Булган сумдын Орчны бүсийн зөвлөлийн хурлыг зохион байгууллаа.

Гурвантэс сумын ОБЗ-ийн хуралд зөвлөлийн дарга Б.Отгонбаяр, нутгийн