08 сарын 19-ний өдөр Хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Тэгшжаргалын баталсан удирдамжийн дагуу, Монгол улсын Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан  журам, хууль тогтоомж, байгууллагын үр дүнгийн гэрээний  биелэлтийг хангах, сургалт сурталчилгааны ажил зохион байгуулж, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах дадал хэвшилд сургах зорилгын дор Баяндалай сумын Орчны бүсийн иргэдэд сургалт зохион байгууллаа. Баяндалай сумын ЗДТГ-аас Орчны бүс нутагт тулгамдаж байгаа асуудлаар авсан судалгааны дагуу “Хог хаягдал, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах”, “Аруин цэврийн байгууламжийн зохимжтой шийдэл буюу Жорлонгоо өөрчилье” сэдэвт сургалтуудыг аймгийн БОАЖГ-ын Хог хаягдал, агаарын чанар, химийн бодис, байгалийн гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батжаргалын хамт Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа, Орчны бүс хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун зохион байгуулж сургалтанд оролцогчдод ГГБЦГ-ын ер