08 сарын 12-ны өдөр Германы техникийн хамтын ажиллагааны “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь төслөөс “Хамгаалалттай газар нутагт харьяалагддаг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал” сэдэвт цахим хурал зохион байгууллаа. Тус хурлын зорилго нь ТХГ нутагт амьдардаг иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гарсан ололт амжилт, бэрхшээлийг хамтран үнэлж, төслийн цаашдын хэрэгжилтэнд авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход оршиж байна. Цахим хуралд Хан Хэнтий, Хангай нуруу, Горхи тэрэлж, Хар ус нуур, Их богд, Монгол Алтайн нуруу, Говийн их ДЦГ-ын Б хэсэг, Мөнх хайрхан, Хустайн БЦГ, ГГБЦГ зэрэг хамгаалалтын захиргаадын АЖСС, Орчны бүс хариуцсан мэргэжилтэн, дарга нар оролцож, ТХГ-т нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлвэл зохих арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл солилцлоо.