Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр БОАЖЯ-ны сайд, аймгийн Засаг дарга нарын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хэлэлцэв.

7 чиглэл 32 заалт бүхий гэрээ хагас жилийн байдлаар 52.2% гүйцэтгэлтэй байна. Тухайлбал дараах онцлох ажлуудыг хийж хэрэгжүүлжээ.
-2020 онд Шинээр бичил цэцэрлэг, ойн зурвасыг 3,1 га талбайд байгуулж 3700 мод, 331 м2 талбайд цэцгийн мандал хийж, 0,3 га талбайг нөхөн зүлэгжүүлж, 25369 мод, 5980 бут сөөг, нийт 31349 мод бут сөөгийг тарьж, ургуулав.
-Он гарсаар аймгийн 10 сумын 11 багийн 18 цэгт хууль бусаар алт олборлох, эрэн хайх зөрчлийн улмаас 30 орчим га талбай эвдэгдсэн. Аймгийн Засаг дарга 5 удаагийн Захирамж гаргаж, хамгаалалт, зохион байгуулалтад 220 гаруй албан хаагч ажилласан байна.
-Зэрлэг ан амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 11 суманд 13 худаг гаргасан байна.
-Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.
 

БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр гэрээний хэрэгжилтийг сайн байна гэж онцлоод байгаль орчин, зэрлэг ан амьтдаа хамгаалах, ард иргэдэд нөлөөллийн ажил зохион байгуулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг анхааруулав. Мөн өдрийн үдээс хойш Баяндалай сумын нутаг дахь зөрчилтэй газар болох "Хувийн гол"-ын нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Тэгшжаргалын хамт 08 сарын 11-ний өдөр явсан. Баяндалай сумын Баянцагааны нурууны “Хувийн гол” гэх хууль бус ашигт малтмалын зөрчилтэй газартай танилцаж, тус газарт нөхөн сэргээлт хийгдэх хүртлэх хугацаанд хяналтын хээрийн постыг хэвээр ажиллуулахыг үүрэг болголоо. 08 сарын 12-ны өдөр ажлын хэсэг Хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцаж, ХЗ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Тэгшжаргал, мэргэжилтэн Т.Ганчулуун нар байгууллагын тулгамдаж буй асуудлыг дэд сайдад уламжиллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now