2020 оны 08 сарын 13
2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн pm 00 цаг 30 минутаас эхлэн Баяндалай сумын Хувын гол орчмын Төлөг шовон гэх газарт 8 хоногийн хугацаагаар ГГБЦГХЗ-ны хуулийн хэрэгжилт,хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн,байгаль орчны хяналтын улсын байцаагч В.Өсөхбаяр байгаль хамгаалагч А.Ганболд,А.Одгэрэл, З.Пүрэв нар болон Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ө.Сүхбат, цагдаагийн дэд ахлагч Д.Сугир-эрдэнэ, Мандал-овоо сумын цагдаагийн хэсгийн цагдаа,дэд ахлагч Б.Эрдэнэбат, Номгон сумын цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Будхүү, Баяндалай сумын экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Буянзаяа гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэв. 22 иргэн, 8 тээврийн хэрэгсэл шалгаж,3.4 км газрын хогийг түүж цэвэрлэв.Хууль бус ашиглалтанд өртөж, эвдэрсэн газрын судалгааг 11 цэгээр солбицол авч нэгтгэлээ. Уг газарт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн санхүүжилтээр нөхөн сэргээлт хийгдэх юм байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ