Ёл, Мухар шивэрт, Хавцгайт, Дүнгэнээгийн амуудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн төлөвлөгөөг  үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тохижилтын ажлыг “Ди Си Эл Эм” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд ажлын зардал болох 199600000 төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас гаргасан.  Гэрээний дагуу тус компаны гүйцэтгэсэн эхний ажил болох байгаль хамгаалагчийн зөөврийн хяналтын пост 2 ширхэгийг 08 сарын 06, 10-ны өдрүүдэд хүлээн авч Мухар шивэрт болон Хавцгайтын амуудад байрлууллаа.