Томилолтоор ажиллаа

2020 оны 07 сарын 29

07 сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд Оюутын амны хяналтын постонд ТХГ нутагт нэвтрэх нэг удаагийн тасалбар тасалж, хяналт тавьж ажиллаа. 07 сарын 19-ний өдөр 32 аялагч, 07 сарын 20-нд 196 аялагч, 07 сарын 21-нд 74 хүн, 07 сарын 22-нд 173 аялагч, 07 сарын 23-нд 114 аялагч, 07 сарын 24-нд 168 аялагч буюу нийт 757 аялагч, 196 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ. Гэрээт байгаль хамгаалагч С.Эрдэнэцэцэгээс 1000 ширхэг тасалбар хүлээж авсанаас 0266801-0267450 дугаартай 650 ширхэг, 0267451-0267460 хүртлэх дугаартай 9 ширхэг нийт 659 тасалбар тасалж, 197700 төгрөгний орлого төвлөрүүллээ. Ажиллах хугацаанд Мухар шивэрт, Хавцгайт, Ёлын ам орчинд хяналт тавьж үндсэн, гэрээт, идэвхтэн байгаль хамгаалагчидад заавар зөвлөмж өгч ажилсан. 07 сарын 21-ний өдөр байгаль хамгаалагч С.Өнөрбаттай Хавцгайтын аманд хяналт тавьж аялагчдад хог хаягдалгүй аялах талаар зөвлөмж өгч ажиллаа. Мөн Хавцгайтын амны идэвхтэн байгаль хамгаалагч Б.Хуягбаатарт үүрэг чиглэл өгч хариуцан хамгаалах газар нутаг дахь хог хаягдлыг цэвэрлүүлсэн. 07 сарын 24-ний өдрийн 17 цаг 30 минутанд мэргэжилтэн Б.Нарангаравт ээлж хүлээлцэж томилолтоор ажиллах хугацаа дууссан.