2020 оны 07 сарын 17
Говь гурвансайхны байгалийн цогцолборт газарт байгалийн цогцолборт газрын Сэврэй сумын Эрээний нурууны Хөх толгой,Баяндалай сумын Хувын голын төлөг шовон гэх 2 газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил гарсантай холбогдуулан баяр наадмын өдрүүдэд болон өнөөдрийн байдлаар хамгаалалтын захиргаанаас өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 2020 оны 07 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Эрээний нуруунд 70 гаруй машин 250 гаруй иргэд /Баянхонгор,Өвөрхангай,Гурвантэс сум,Сэврэй сумын иргэд/ , 2020 оны 07 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Баяндалай сумын Хувын голын Төлгөн шовон гэх газарт 200 гаруй машин техник 800 гаруй иргэд байсныг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Хэв журмын тасаг,Экологийн асуудал хариуцсан тасаг,аймгийн Онцгой байдлын газрын ажилтнуудтай хамтран тарааж,одоогийн байдлаар уг газарт цагдаагийн ажилтнууд, хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн Б.Батгэрэл, байгаль хамгаалагч З.Пүрэв гэсэн бүрэлдхүүнтэй бүлэг ажиллаж байна. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Аймгийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхбаярын нэр дээр харуул хамгаалалтын зардлын төсөв хүсэж, тоотоор албан бичиг хүргүүлсэн боловч шийд гараагүй байна
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ