2020 оны 07 сарын 16
Хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Тэгшжаргалын баяр наадмын амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тухай тушаалын дагуу байгаль хамгаалагчид хариуцан хамгаалж буй газар нутгууддаа бэлэн байдалд ажиллаа. Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Т.Ганчулуун Зүүнсайхан уулын Ёл, Оюут, Мухар шивэрт, Хавцгайтын амуудад хяналт тавьж, Хамгаалалтын захиргааны үндсэн байгаль хамгаалагчид болон гэрээт, идэвхтэн байгаль хамгаалагчдад үүрэг өгч ажиллаа. Баяр наадмын өдрүүдээр тус уулын амуудаар нийт 3943 жуулчин нэвтэрснээс Оюутын амны нэвтрэх цэгээр 1400 монгол, 7 гадаад /хятад 3, амейрик 4/ Хавцгайтын амаар 2120, Мухар шивэртийн амаар 416 монгол жуулчин тус тус нэвтэрсэн байна. Тус 3 уулын аман дунд байдаг хогийн цэгт 15 тн орчим хог хаягдал төвлөрснийг аймгийн Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний дагуу ачилт хийлгэж аймгийн төвийн хогийн цэгт хаяуллаа. Баяр наадмын амралтын өдрүүдээр ноцтой зөрчил гараагүй бөгөөд байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн оролцоотойгоор эзэнгүй хог хаягдлын хэт төвлөрөл үүсэхээс сэргийлж ажиллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ