2020 оны 07 сарын 16
07 сарын 10-ны өдрийн өглөөний 10 цагийн орчинд Зүүнсайхан уулын Индэрийн аманд үхсэн ирвэс байгаа талаар нутгийн иргэдээс мэдээлэл ирсэний дагуу Мухар шивэртийн байгаль хамгаалагч С.Өнөрбатыг тус газарт ажиллуулахад уулын оройгоос унасан байдалтай бие гүйцсэн ирвэс үхсэн байгаа тухай утсаар мэдээлсэн. Байгаль хамгаалагчийн мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн газар болон харьяа Ханхонгор сум болон Мандах багийн малын эмч нарт мэргэжилтэн Т.Ганчулуун мэдээлэл хүргэж дуудлага өгөн тус аманд орой 17 цаг 30 минутын орчинд мал эмнэлгийн эмч нар болон сумын БОХУБ Б.Бэхбат нарын хүмүүс ирж үхсэн ирвэсэнд анхан шатны шинжилгээний тестээр шинжилгээ хийхэд ямар нэгэн өвчин халдвар илрээгүй тул газар дээр нь шатааж устгасан болно.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ