2020 оны 07 сарын 09
ГГБЦГХЗ-ны даргын баталсан 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 39/04/096/05 тоот удирдамжийн дагуу 5 хоногийн хугацаагаар Монгол улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”хуулийн 30 дугаар зүйл, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Зөрчлийн тухай “ хуулиуд, 2020 онд Байгаль орчин аялал жуулчлалын яам,Цагдаагийн ерөнхий газрын экологийн цагдаагийн албатай байгуулсан” Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах тухай” гэрээ, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар,Говь гурвансайхны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа/Цаашид ГГБЦГХЗ гэх/- тай хамтран ажиллах гэрээ бусад холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, Сэврэй сумын Эрээний нурууны Хөх толгой гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборч, хүмүүс олноор бөөгнөрсөн нөхцөл байдлыг зогсоох зорилгоор Сэврэй,Баяндалай сумдын цагдаагийн хэсгийн экологийн асуудал хариуцсан байцаагч нартай хамтарсан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.
Хяналт шалгалтаар ашигт малтмалын илрэц бүхий Сэврэй сумын Зөөлөнгийн нурууны 3,Баянбор нурууны 4,Баянцагааны нурууны-3 нийт 10 газарт хяналт тавьж ажиллав.Монгол улсын "Зөрчлийн тухай" хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр 2 иргэнд, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсгээр 1 иргэнд нийт 3 иргэнд 1050.0 мян төг торгууль ногдуулан Төрийн сан МХГ-ын дансанд тушаалган 100 % барагдуулав.Мөн Эрээний нурууны Хөх толгой,Зөөлөнгийн нурууны Хүүш гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил гарсныг зогсоож,200 гаруй иргэн 70 гаруй техникт хэрэгслийг саатуулан шалгаж, хууль сануулж,Зөрчлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудаас суртчилж тараалаа. Ихэнх нь Өвөрхангай,Улаанбаатар,Баянхонгор аймгийн иргэд байлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ