2020 оны 07 сарын 06
07 сарын 02-ны өдөр мэргэжилтэн Т.Ганчулуун, жолооч Т.Өнөр нар “Гүний ус” ХХК-ны ажилтан н.Энхдөшийн хамт Ёлын амны усны хэрэглээтэй ариун цэврийн байгууламжийн холболтыг хийх ажлаар явлаа. Төлөвлөсний дагуу ариун цэврийн байгууламжийн холболтыг хийлгэж ашиглалт арчлалтанд бэлэн байдлаар “Зүүн сайхан эх нутаг” нөхөрлөлийн ахлагчид хүлээлгэн өглөө. Оюутын ам орчинд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Жаргалант” нөхөрлөлийн гишүүдийн засаж тохижуулсан ариун цэврийн байгууламжтай танилцаж санал солилцлоо. Мөн Хавцгайтын аман дахь ариун цэврийн байгууламжийн эвдэрсэн хаалгыг засаж байрлууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ