ГГБЦГ-ын сумдын Орчны бүсийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, орчны бүсийн хөгжлийг дэмжих, нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгын дор ОБЗөвлөлүүдийн хурлыг сум орон нутагт нь зохион байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 06 сарын 09-ны өдөр Хүрмэн сумын Нутгийн удирдлагын ордонд мэргэжилтэн В.Өсөхбаяраар ахлуулан мэргэжилтэн Т.Ганчулуун, байгаль хамгаалагч Р.Батцог нар тус сумын зөвлөлийн хурлыг зохион байгууллаа. Орчны бүсийн зөвлөлийн бүрэлдэхүүн 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  1. ОБ-ийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлэх
  2. Орчны бүсийн санг сэргээх
  3. 3-р улирлын хурлын товыг тогтох

Хүрмэн сумын ОБЗ-ийн дарга Ж.Энхбат Орчны бүсийн иргэдийн нийгэм эдийн засгийн судалгааг гаргаж өгсөн бөгөөд нийт 169 өрх, 508 иргэн, үүнээс эмэгтэй 248 хүн, 22130 толгой мал бүртгэгдсэн байна. Тус сумын нутаг дэвсгэрт байгалийн үзэсгэлэнт газрууд байдаг боловч аймгийн бодлого төлөвлөлтөнд тусгагдаагүй анхаарлын гадна байсаар байна. Иймд үзэсгэлэнт газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахуулах төсөл боловсруулаад байгаа тухай ярьлаа.

Хэлэлцсэн асуудлын хүрээнд тус сумын ОБЗ-ийн сан 2015 оны байдлаар 10 сая төгрөгний үлдэгдэлтэй байсныг байгаль хамгаалагч Р.Батцог болон Хүрмэн багийн Засаг дарга С.Буянтогтох нар ярьлаа. ОБЗ-ийн дарга Ж.Энхбат орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах болон орчны бүсийн сангийн талаар судлаж хариу мэдэгдэхээр боллоо. 03 дугаар улирлын Хүрмэн сумын ОБЗ-ийн хурлыг хуралдуулах товыг 09 сард багтаж хийхээр товоллоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now