ГГБЦГ-ын сумдын Орчны бүсийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, орчны бүсийн хөгжлийг дэмжих, нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгын дор ОБЗөвлөлүүдийн хурлыг сум орон нутагт нь зохион байгуулах ажлыг төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 05 сарын 27-ны өдөр Баяндалай сумын Нутгийн удирдлагын ордонд ХЗ-ны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Тэгшжаргалаар ахлуулан мэргэжилтэн Т.Ганчулуун, Б.Батгэрэл нар тус сумын зөвлөлийн хурлыг зохион байгууллаа. Мэргэжилтэн Т.Ганчулуун зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

  1. ОБЗ-ийн дарга сонгох
  2. ОБ-ийн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлэх
  3. Орчны бүсийн санг сэргээх
  4. 3-р улирлын хурлын товыг тогтох

 

Тус хэлэлцсэн асуудлын хүрээнд ОБЗ-ийн даргаар сумын ИТХ-ын Тэргүүлэгч У.Буян-Өлзий сонгогдож, зөвлөлийн дарга гишүүдэд орчны бүсийн менежментийн төлөвлөгөө боловсруулах нэгдүгээр үе шатны хүрээнд хийх ажлыг хувиарлан үүрэг даалгавар өгч 06 сарын 05-ны өдөр зөвлөлийн гишүүдийн уулзалтыг дахин зохион байгуулахаар боллоо. Анхдугаар хуралд ирсэн гишүүдийн ирц 7-5 байсан нь хуулийн дагуу 3/2 хувь нь ирсэн тул хурал зохион байгуулахад хүндрэл гарсангүй.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now