Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 сарын 05-ны өдрийн Б.Батсаруулыг ажлаас чөлөөлөх тухай Б/22, Б.Тэгшжаргалыг захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай Б/23 дугаар тушаалыг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн Засаг даргын А/510 дугаар захирамжийн дагуу Хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлыг Б.Батсаруулаас Б.Тэгшжаргалд хүлээлгэн өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсан. Үүнд: Ажлын хэсгийн ахлагч ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, гишүүд БОАЖГ-ын дарга Б.Пүрэвтулга, ТЗУХ-ийн мэргэжилтэн Д.Ууганбаяр, Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Болдбаяр, ХЗ-ны нягтлан бодох С.Дэлгэрцэцэг, бичиг хэрэг Ц.Байгальмаа. 2020 оны 05 сарын 20-ны өдөр тус ажлын хэсэг хуралдаж даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалыг Б.Батсаруулаас Б.Тэгшжаргалд хүлээлгэн өгч тамга тэмдгийг гардууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now