Мод тарьлаа

2020 оны 05 сарын 01

Монгол улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлиг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 88 дугаар “Хайлаасны баяр” арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан бүх нийтийн мод тарих өдрийг Даланзадгад сумын ЗДТГ-аас зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж байгууллагуудыг 2020 оны 04 сарын 30-ны Пүрэв гаригаас эхлэн Баруун сайханы 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 80 га ойн зурвасны 1-р талбайд модны тогоог сэргээх, шинээр модны нүх ухаж мод тарих, хуучин модны нөхөн тарилт хийх зэрэг ажлуудыг төлөвлөсний дагуу Хамгаалалтын захиргаа хувиарын дагуу оногдуулсан талбайд 10 ширхэг мод тарьлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now