2020 оны 04 дугаар сарын 24-ны өдрийн 10:00 цагаас 17:00 цаг хүртэл Хамгаалалтын захиргааны санаачилгаар Алтайн өвөр говийн сав газрын захиргаатай хамтран уст цэгийн ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, ингэснээр аялал жуулчлалаар ирж буй иргэдийн ая тухтай  тохилог орчинд  цэвэр агаарт гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилгын дор Зүүнсайхан уулын Ёлын аманд хаврын хог хаягдлын цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

Хог цэвэрлэгээнд 2 байгууллагын хамтарсан 11 хүн хамрагдаж аяллын замнал дагуух 20 га газрын хог хаягдлыг цэвэрлэж нийт 500 орчим кг төвлөрүүлсэн хогийг аймгийн төвийн хогийн нэгдсэн цэгт хаялаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now