2020 оны 04 сарын 15
2020 оны 04 сарын 14-ний өглөө Говь Гурвансайханы БЦГ-ын Зүүнсайхан уулын Улиастай орчмыг хариуцсан байгаль хамгаалагч Б.Батболд ирвэсний гүем нохойд бариулж үхсэн байна гэж мэдээлэл ирүүлсний дагуу мэргэжилтэн Б.Батгэрэл, жолооч Т.Өнөр нар мал эмнэлгийн 2 эмчийн хамт хэргийн газарт ажиллаа. Үхсэн гүемийн биед үзлэг хийж, галзуу өвчний сорьц авсан бөгөөд сорьцоос галзуугийн шинж тэмдэг илрээгүй бөгөөд айлын хотноос ишиг барьж байгаад хотны нохойд бариулсан нь тогтоогдлоо. Гүемийн сэгийг газар дээр нь шатааж устгалаа. Мөн Улиастай амны хажуу Мухар шивэртийн аманд 4 сарын 13-нд мануул галзуурсан тул малын эмч нарын зөвлөснөөр мануулын сэгийг шатааж устгал хийсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ