2020 оны 04 сарын 10
Говийн бага ДЦГ, Их газрын чулууны БЦГ, Говь Гурвансайханы БЦГ, Алтайн өвөр говийн сав газрын захиргаадын үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийх тухай БОАЖ-ын сайдын баталсан удирдамжийн дагуу 04 сарын 5-наас 7-ны өдрүүдэд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга В.Жавзан, ахлах мэргэжилтэн Л.Оюунчимэг нар Хамгаалалтын захиргааны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, 2018, 2019 онуудын төсвийн төлөвлөлт, зарцуулалт үр дүн, тайлагналт, төсөв санхүүгийн холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөн, ажилтан нэг бүрт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар засч залруулах заавар зөвлөмж өглөө.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ