2020 оны 03 сарын 26
2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 6 хоногийн хугацаагаар ГГБЦГХЗ-ны мэргэжилтэн Б.Тэгшжаргал,Б.Батгэрэл,В.Өсөхбаяр,ня-бо С.Дэлгэрцэцэг,нярав Ц.Байгалмаа,жолооч Т.Өнөр, байгаль хамгаалагч Д.Соронзонболд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Гурвантэс сумын Зулганайн гол, Алтан уул Нүхэн орчмоор,Сэврэй сумын Баянбор нуруу, Булган сумын Хавцгайт баг орчмын газруудаар эргүүл хяналт шалгалт,байгаль хамгаалагчдын бүсчилсэн сургалт,эд хөрөнгийн эзэмшилд бүртгэл хийж ажиллав.Ашигт малтмалын илрэц бүхий газрууд зөрчилгүй байлаа.Алтан уулын Нүхэнд байршилтай бичил уурхайн үйл ажиллагаанд тандалт судалгаа хийлээ. Одоогийн байдлаар бичил уурхай ажиллахгүй байгаа юм байна.Цагаан зээр их байна.Гурвантэс сумын Цагаан усны хоолойд 50 орчим тооны хар сүүлт тооллоо.Гурван тэс сумын экологийн цагдаагийн ажилтан дэслэгч Б.Энхболд болон тасгийн дарга дэд хурандааБ.Төрбаттай уулзан цаашид хамтран ажиллах төлөвлөгөөг танилцууллаа
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ