2020 оны 2 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд Сэврэй сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Э.Баттулга, цагдаа Э.Намсрай, сумын байгаль хамгаалагч Э.Оюунцэцэг, ГГБЦГХЗ-ны байгаль хамгаалагч А.Мандах, А.Нямсүрэн, Ё.Анхбаяр, Т.Аюурзана нарын баг бүрэлдэхүүн хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Хамгаалалтын захиргаа автомашингүй тул Сэврэй сумын цагдаагийн хэсгийн 0410 ӨМҮ улсын дугаартай УАЗ Пургон автомашинаар нийт 311 км зам явлаа.

02 дугаар сарын 04-нд Сэврэй сумаас гарч Хоолт багийн Баянбор нурууны ар Хуурай сайр, Хүрэн овоо, Цоохор даагат орчмын газар 2 машинтай 8 хүн байсныг саатуулж, ухагдсан газрыг булуулж, ТХГН-ын тухай хуулийн талаар танилцуулж явлаа. Тус газар нутгаар явахад Хуурай сайрын адагаас зүүн тийш 200 метр газарт, Хуурай сайрын эхэнд 1 газарт тус тус ухагдсан шинэ ул мөртэй байлаа. Мөн гэр барьсан байна.

            02 дугаар сарын 05-нд нурууны араас урагш давж, Бүйлсэн багийн “Хүүш” гэх газар очиход 3 газар ухагдсан ул мөртэй байсан бөгөөд хүн байгаагүй. Ухагдсан газрын зургийг авч баримтжуулсан. Нутгийн малчин Эрдэнэжавийнхаар орж мэдээлэл авахад сүүлийн 4 хоног машин, хүн харагдахгүй байгаа гэсэн мэдээлэл өгсөн байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now