Хонгорын гол, Хэрмэн цав орчмын байгалийн үзэсгэлэнт газрын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 2020 онд Сэврэй сумын Хонгорын гол орчинд хийгдэх тохижилт дэд бүтцийн ажлын хүрээнд аймгийн хөрөнгө оруулалт болох 200 сая төгрөг тавигдсаны дагуу 02 сарын 20-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд хийх ажлын төлвөлөлтийг хэлэлцлээ. Тус хэлэлцүүлэгт БОАЖГ-ын дарга Б.Пүрэвтулга, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Д.Наранчимэг, БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Бурмаа, ХЗ-ны захиргааны мэргэжилтэн Б.Батгэрэл, Т.Ганчулуун, “Гайхамшигт говь” АЖХ-ны тэргүүн Х.Түмэндэлгэр нар оролцож, энэ онд дараах менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийлгэхээр зөвлөлдлөө. Үүнд:

  1. Мэдээллийн төвийн байгууламж:  / үүн дотор мэдээллийн төв, ажилчдын оффис, байгаль хамгаалагчын пост, гадна задгай талбайн орон зай төлөвлөгдсөн.
  2. Ариун цэврийн байгууламж-3
  3. Мэдээллийн самбар-3
  4. Автомашины хязгаарлалтын шон-3150ш
  5. 250 метр урттай машин зогсоох хамгаалалт зэрэг ажлуудыг хийлгэхээр эхний хэлэлцүүлгээр тогтлоо.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now