Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны 4.2.4.1-д “Бороо, цасны усыг хуримтлуулах хөв, цөөрөм, байгуулах, гол, горхи, булаг шандны эхийг хашиж хамгаалах” гэж тусгагдсан зорилтыг  хэрэгжүүлэхээр ГГБЦГ-ын Баянцагааны нурууны “Наран булаг”-ийг хавар, зун, намрын улиралд зэрлэг амьтны бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Мэргэжилтэн Б.Тэгшжаргал, жолооч Т.Өнөр, байгаль хамгаалагч А.Ганболд, З.Пүрэвээ нар 2019 оны 09-р сарын 24-оос 3 хоног ажиллаа.

ХИЙГДСЭН АЖИЛ: Наран булаг нь ундрага багатай, уулын бэлээс уруу 9 орчим м урсдаг. Иймд булгийн эхээс доош 4м-т усыг дөхүүлэх сувгаар авч жижиг саран хэлбэртэй битонон боомт бүхий 2ш хөвийг 440000 төгрөгний зардлаар хийлээ.  Бидний тооцсоноор сонгосон боомтын ус хурах талбай 3 тн байна.

ҮР ДҮН: Сүүлийн жилүүдэд говь нутагт цөлжилт, хур бороо, цас бага ордог зэрэг маш олон шалтгааны улмаас амьтан усгүйдэх, харангадах, ховордох аюултай тулгараад байгаа билээ. Тиймээс худаг, усан сан, хөв цөөрмийг олноор бий болгох нь зэрлэг амьтнаа хайрлан хамгаалах, тоо толгойг буурахаас сэргийлж байгаа юм. Баянцаганы нурууны Нарангийн булаг орчим нутаг дэвсгэрт аргаль, янгир, хар сүүлтий зэрэг зэрлэг туруутан амьтад нутагладаг. Энэ газар нь амьтад уух, ундаалах ус багатай байсан бол одоо уух ус идээшлэх бэлчээр нь нэг дор болж тухайн орчимд нутагших нөхцөл бүрдэж байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now