Жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь 7 хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог,  . нутгийн ард иргэдийн өрхийн орлогыг дэмжих аялал жуулчлалын хугацаг уртасгах, орон нутгиийн эвент арга хэмжээтэй болох зорилго бүхий "ЭЛСЭН МАНХНЫ БАЯР- 2019" арга хэмжээ 3 дахь жилдээ буюу 09 сарын 14,15-ны өдрүүдэд  Сэврэй сумын нутагт орших алдарт "ХОНГОРЫН ЭЛС"-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр марафон гүйлт, элсний оргил булаалдах тэмцээн, волейбол, мото болон авто уралдаан зэрэг спортын үзүүлэх тоглолтуудаас гадна "Алтан элс" үдшийн шоу болон говь нутгийн онцлогийг харуулсан олон талт арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГ, БОАЖГ, “Гайхамшигт говь” АЖХолбоо, ГГБЦГХЗ хамтран зохион байгууллаа.

Элсэн манханы баярын арга хэмжээний хөтөлбөрт оруулан, Хамгаалалтын захиргааны хамт олон "НЭЭЛТТАЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"-ийг зохион байгуулж иргэдэд сурталчилгаа хийж, санал хүсэлтийн хайрцаг ажиллууллаа. Нээлттэй хаалганы арга хэмжээнд иргэдээс гадна аймгийн удирдлагууд, ЕБС-ийн байгаль хамгаалах клубууд хүрэлцэн ирж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, мэдээллийг видео хэлбэрээр дүрсжүүлэн хүргэлээ. Сурталчилгааны материал болгож А-3 хэмжээтэй танилцуулга 1500 ширхэгийг шинээр хэвлүүлснээс гадна ургамал, амьтан, жигүүртэн шувуу, байгаль хамгаалах уламжлалт арга ухаан, аяллын маршрутын танилцуулгыг тараалаа. Мөн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагддаг багаж, тоног төхөөрөмж хэрэгслийг дэлгэн танилцуулснаас гадна байгаль хамгаалах клубын сурагчдад Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн хүрээнд хийгдсэн “Цоохор ирвэс” цуврал 2-ыг гарын авлага болгон тараалаа.  Үйл ажиллагааны төгсгөлд ТХГ нутгийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт хөгжөөнт цэнгээнт “АХА” тэмцээн зохион байгуулж шагнаж урамшууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now