2019 оны 09 сарын 07-ны өдөр байгаль хамгаалах Булган сумын “Алтайн хойлог”, Баяндалай сумын “Ёл” клубын сурагчдыг хамруулсан туршлага солилцох эко аяллыг “Говийн Өргөө” жуулчны баазтай хамтран зохион байгууллаа. Тус аяллын зорилго нь байгаль хамгаалах клубуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцуулах, ГГБЦГ нутагтай танилцуулах бөгөөд тус аялалд нийт 25 сурагч хамрагдлаа. Даланзадгадаас Булган сумын “Молцог элс”, Ханхонгор сумын Ёлын ам, Даланзадгад гэсэн маршрутаар нийт 255 км замын аялал зохион байгууллаа. Молцог элсэн дээр уралдаан тэмцээн зохион байгуулж, Говийн Өргөө жуулчны баазын үйл ажиллагаатай танилцуулж, Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээлэл хүргэж, Ёлын амруу явган аялал зохион байгууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now