2019 оны 08 сарын 19, 20-ны өдрүүдэд Зүүнсайхан уулын Ёлын аман дахь боловсон ариун цэвэрийн байгууламжийн бохирын танк дүүрснийг орон нутгийн өмчит Таван толгой ХХК-д хүсэлт хүргүүлэн 12 тонны хүчин чадал бүхийн зориулалтын авто машинаар нийт 3 удаагийн явалтаар 36 тн бохирыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дэргэд байрлах бохир нийлүүлэх цэгт хүргэлээ. Тус ажилд шаардагдах 2598000 төгрөгний санхүүжилтыг аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэж өгсөн бөгөөд хяналтаар мэргэжилтэн Т.Ганчулуун, ариун цэврийн байгууламжийн ашиглалт арчлалтыг хариуцан ажиллаж буй нутгийн иргэн Н.Батчулуун нар ажиллаа.