2019 оны 08 сарын 27-ны өдөр Хамгаалалтын захиргааны говийн бүсийн мэдээллийн төвд “Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Гео-мэдээллийн мэргэжилтэн Л.Очирхуяг, төслийн менежер Н.Одончимэг, Азийн бүсийн зөвлөх Tony Lynam, “Ирвэс хамгаалах сан”-гийн менежер Л.Пүрэвжав нарын бүрэлдэхүүнтэй баг хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдэд орон зайд хяналт шалгалт хийх тайлагнах зорилго бүхий СМАРТ программын талаар товч танилцуулга хийж мэдээлэл өглөө. 08 сарын 28-31-ний өдрүүдэд Гурвантэс сумын “Тост Тосон Бумба”-ын нуруунд смарт программ нэвтрүүлэх, холбогдох сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд ХЗ-ны мэргэжилтэн Б.Батгэрэл, Б.Тэгшжаргал 
нар тус сургалтанд хамрагдахаар төслийн багийхантай явлаа.