2019 оны 08 сарын 02
Говьгурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны зүгээс албан шаардлага хүргүүлж “Буянт хотхон” хүүхдийн зуслангаас үүдэлтэй 400- 500 мкв талбай дахь 500 орчим тн олон жилийн хур хог хаягдалыг 2019- оны 07-р сарын 16-18 өдрүүдэд аймгийн ЗДТГ-аас 9 сая төгрөгний санхүүжилт шийдвэрлүүлэн “Онгийн таван буянт эрдэнэ” нөхөрлөлөөр Баяндалай сумын хогийн төвлөрсөн цэг рүү зөөлгөж талбайг цэвэрлүүлэв. Тус ажлыг HOWA самосволь, Ковш машинтай 8 нөхөрлөлийн 8 иргэн 730 л дизель түлш зарцуулан гүйцэтгэсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ