БОАЖ-ын яамнаас  санаачилсан “Цэвэрхэн наадацгаая” аяны хүрээнд дараах ажлыг баяр наадмын өдрүүдээр зохион байгуулж ажиллаа. Үүнд: Хамгаалалтын захиргааны даргын 2019.07.04-ний өдрийн А/16 дугаар тушаалаар Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жил, Батмөнх Даян хааны мэндэлсний 555 жилийн ой, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийг угтаж 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ныг, 07 дугаар сарын 10 ны өдрөөс 15 ныг хүртлэх хугацаанд хариуцлагатай жижүүр аялал жуулчлалын ачаалал ихтэй газруудад нэмэлт хүчээр ажиллах хуваарийг гарган ажилласан.

 

Овог, нэр

Нэмэлт хүчээр ажиллах өдрүүд

VII/07

VII/08

VII/09

VII/10

VII/12

VII/13

VII/14

VII/15

1

Р.Батцог

 

 

Мухар шивэрт

Хавцгайт

 

 

 

 

2

Н.Ганболд

Мухар шивэрт

Ёлын ам

 

 

 

 

 

 

3

Б.Аюурзана

 

Хавцгайт

Ёлын ам

 

 

 

 

 

4

З.Пүрвээ

 

 

Хавцгайт

Ёлын ам

 

 

 

 

5

А.Мандах

Ёлын ам

Мухар шивэрт

 

 

 

 

 

 

6

Б.Батсаруул

 

 

 

 

 

3 ам

 

 

7

В.Өсөхбаяр

 

 

 

 

 

 

 

 

8

Б.Нарангарав

 

 

 

 

 

 

 

3 ам

9

Б.Батгэрэл

 

 

 

 

 

 

 

3 ам

10

Т.Ганчулуун

 

 

 

 

3 ам

 

 

 

11

Т.Өнөр

 

 

 

 

 

3 ам

 

 

12

Э.Ганбат

 

 

 

 

3 ам

 

 

 

13

С.Дэлгэрцэцэг

 

 

 

 

 

 

3 ам

 

14

Ц.Байгальмаа

 

 

 

 

 

 

3 ам

 

15

Д.Соронзонболд

Хариуцан хамгаалж буй газар нутагтаа хяналт тавьж ажиллана.

16

С.Өнөрбат

17

Б.Батболд

18

Ё.Анхбаяр

19

А.Нямсүрэн

20

М.Энхсайхан

 

Нэмэлт хүчээр ажиллах хуваарьт зөрчил багатай газар хариуцан ажиллаж буй байгаль хамгаалагчдыг татан ажиллуулсанаас гадна офиссын ажилчид 07 сарын 12-наас 15-ныг хүртлэх хугацаанд Ёл, Мухар шивэрт, Хавцгайтын амуудаар, аялал жуулчлалын бүс нутагт ажилладаг байгаль хамгаалагчид өөрийн хариуцаж буй газар нутагт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаа. Аялагчдад нэвтрэх цэгээр хогийн уут, санамж тарааж хог хаягдалгүй аялах талаар ухуулга сурталчиллгаа хийлээ.  Хонгорын голын байгаль хамгаалагчид хариуцан хамгаалж буй газар нутагтаа хяналт тавьж аялагчдад шаардлага тавин хог хаягдлыг цэвэрлүүлж, хоноглох болон түр буудаллах газрыг заан өгч хамгаалалтын дэглэм горим сахиулж ажиллаа. Баяр наадмын өдрүүдээр гадаад   2506, дотоод 4744  жуулчин хамгаалалттай газар нутагт нэвтэрлээ.

Хандлагаа өөрчилье, Цэвэрхэн наадацгаая постер, шторк, мэдээллийг баяр наадмын өдрүүдээр цахим мэдээллийн хэрэгсэл болон орон нутгийн “Алтан говь” ТВ-ээр цацуулж сурталчилгаа хийлээ. 07 сарын 17-ны өдөр Хавцгайтын амны хог хаягдлыг Баяндалай сумын ЗДТГ болон сайн дурын иргэдийн оролцоотой цэвэрлэж нийт 8 гаруй тонн хог хаягдлыг ачиж, сумын хогийн цэгт хаях ажлыг зохион байгууллаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now