2019 оны 07 сарын 01-ний өдөр аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт Өмнөговь аймгийн аялал жуулчлалын  талаарх мэдээллийг хүргэж зөвлөлдлөө. Тус арга хэмжээнд Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, БОАЖГ-ын дарга Б.Пүрэвтулга, “Гайхамшигт говь” АЖХ-ны тэргүүн Х.Түмэндэлгэр, ХЗ-ны дарга Б.Батсаруул, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Н.Наранчимэг, БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Бурмаа, ХЗ-ны мэргэжилтэн Т.Ганчулуун нар мэдээлэл солилцож, БОАЖГ болон Хамгаалалтын захиргаа хийж хэрэгжүүлсэн ажил болон салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийлээ.  Аймгийн Засаг дарга дараах асуудлуудыг шийдвэрлэх талаар үүрэг өглөө. Үүнд:

  • Аялал жуулчлал хариуцсан алба байгуулах
  • Аялал жуулчлалын мэдээллийн төвийг байгуулах
  • Аймгийн аялал жуулчлалын сайтын мэдээллийг дэлгэрэнгүй болгох

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now