Хяналтаар ажиллаа

2019 оны 06 сарын 28


2019 оны 06 сарын 26-наас 2 хоногийн хугацаагаар ХЗ-ны захиргааны мэргэжилтэн В.Өсөхбаяр, Т.Ганчулуун нар  Зүүнсайхан уулын Ёл, Мухар шивэрт, Хавцгайтын амуудад хяналт тавьж ажиллаа. Ёлын амны зогсоолд үйл ажиллагаа явуулж байгаа “Зүүнсайхан эх нутаг” нөхөрлөлийн ашиглалтын болон хариуцан хамгаалах талбайн координат цэгийг авч тэмдэгжүүллээ. “Хязгааргүй хүсэл” хүүхэд хөгжлийн төвийн МУИС, ШУТИС, ХИС, МУБИС-ын оюутнуудтай хамтарч Ёлын амны зогсоол орчны хог хаягдлыг цэвэрлэж, тарж бутарсан чулууг зөөж цэгцэллээ. Оюутын ам орчинд үйл ажиллагаа явуулдаг гэр шоп, буудлуудын үйл ажиллагаанд Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013, Нүхэн жорлон, угаадасны нүх техникийн шаардлага  MNS 5924:2015 стандартуудын хэрэгжилтээр хяналт тавьж ажиллаа. Мухар шивэртийн амны самбарны мэдээллийг шинэчилж, Хавцгайтын аман дахь самбарын суурийг тэгшилж, аялагч амрагчдад зөв боловсон аялах талаар санамж өглөө.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now