Томилолтоор ажиллаа

2019 оны 06 сарын 28

ГГБЦГХЗ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Б.Батсаруул, хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч В.Өсөхбаяр, мэргэжилтэн Т.Ганчулуун, жолооч Э.Ганбат нар 2019 оны 06 сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23 хүртэлх хугацаанд Гурван тэс, Баяндалай сумдын байгалийн цогцолборт газарт төлөвлөгөөт хяналт шалгалтаар ажилласан.Зулганай гол нь бараг ширгэх дөхсөн, үерийн улмаас элсэнд дарагдсан, усны урсац өөрчлөгдсөн, зэгс нь элсэнд дарагдаж ургахаа больсон байдалтай байсныг “Болор ус” ХХК-ны захирал, усны инженер Өлзийжаргалд газар дээр нь үзүүлж, мэргэжлийн зөвөлгөө авч, ус нөөцлөх далан байгуулах талаар ярилцаж, 9 дүгээр сарын эхээр уг ажлыг төсөвлөж хийхээр тохиролцож,төлөвлөв. Гурвантэс сумын нутаг “Ямаан усны хяр” гэх газарт МҮ-017452 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн Зост, Начингийн сайрын алтны шороон ордыг ашиглах төсөл хэрэгжүүлж буй ”АГМ МАЙНИНГ ХХК”-д очиж гүйцэтгэх захирал Б.Шүрбумд энэ талаар мэдээлэл өглөө.

Баяндалай сумын Хүрэн овоонд 4 нөхөрлөл үйл ажиллагаа явуулахаас 1 нөхөрлөл N: 43.50.52.5,E: 100.31,9.79 солбицолд 0.5 орчим га талбайд олборлолт явуулж буй байдалтай байв. Хоёр нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулаагүй, дөнгөж ирээд гэр барьсан байдалтай байв. Техникийн хувьд бага оврын тарактор 3 ширхэг ажиллаж байв. Зургийг авч баталгаажуулсан.Уг газарт солбицлыг шалгахад Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэсээс ирүүлсэн координат дотроо байлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now