2019 оны 06 сарын 14
Говь Гурвансайханы БЦГ-ын Баянцагаан, Гурвансайханд уулын туруутны тоо толгой, өнөөгийн төлөв байдлыг тогтоох, байгаль хамгаалагч нарт мониторинг судалгааны хос ажиглалтын арга зүйг эзэмшүүлэх, мэдээлэл цуглуулах зорилгоор ГГБЦГХЗ-ны судалгаа шинжилгээ, сургалт, мэдээллийн төв хариуцсан мэргэжилтэн Б.Тэгшжаргал, судалгаа шинжилгээ, мониторинг, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Нарангарав, жолооч Э.Ганбат, Зүүнсайхан уулын Баян уул, Агз хайрхан, Дүнгэнээгийн ам, Оюутын даваа орчмыг хариуцсан байгаль хамгаалагч Р.Батцог, Үнэгт, Зүүнсайхан уулын Улиастайн ам, Үзүүр тахилга, Өвөр Шатын ам орчмыг хариуцсан байгаль хамгаалагч Б.Батболд, Зүүнсайхан уулын Бор морьтын даваа, Охин хөтөл, Оюутын ам, Ёлын амны эх орчмыг хариуцсан байгаль хамгаалагч Б.Соронзонболд, Дундсайхан уулын Ямаан ус, Тэмээ хад, Жигмэдийн овоо, Хаалгын ухаа орчмыг хариуцсан байгаль хамгаалагч А.Ганболд, Хаалгын ухаа уул, Баруунсайхан уулын Цогт уул, Хавцгайт, Ламын овоо орчмыг хариуцсан байгаль хамгалагч М.Энхсайхан, Баянцагааны нурууны Баруун ус, Баяндалай овоо, Баян өндөр, Баян зүрх орчмыг хариуцсан байгаль хамгаалагч З.Пүрэвээ, Цахир уул, Халтар загийн хоолой, Баянбор нурууны Хөх сэрх, Бүйлсэн, Томбон, орчмыг хариуцсан байгаль хамгаалагч Т.Аюурзана, Баянцагааны нурууны Хавцгайт уул, Зөөлөнгийн нурууны зүүн үзүүр орчмыг хариуцсан байгаль хамгаалагч Г.Мөнхчулуун, нутгийн малчин Н.Өнөрбат нар 2019 оны 05 сарын 05-наас 5 хоног, 6-р сарын 3-наас 10 хүртэл 7 хоног ажиллалаа.
Гүйцэтгэсэн ажил: Хос ажиглалтын арга зүйг, газар зүйн мэдээллийн системийг ашиглан ГГБЦГ-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг оролцуулж сургалтандаа хэрхэн хос ажиглагчид трансектийн дагуу алхах, уулын туруутан амьтдыг хэрхэн нас хүйсээр ангилах, аргаль хонь болон янгир ямааны ажиглалтын мэдээлэл цуглуулах зэргийг зааж, GPS “Garmin etrex 10”-г ашиглах, хэрхэн замаа оруулах болон сонгох, луужин ашиглах эсвэл газрын зургийг хэрхэн чиглүүлэх зэргийг дадлагажуулан Баянцагааны нуруу, Гурвансайханд уулын туруутны тархац, тоо толгой, элбэгшлийн мониторинг судалгааг “Хос ажиглалтын аргазүй”-гээр хийлээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ