2019 оны 06 сарын 14
2019 оны 06 сарын 13-ны өдөр хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн БОХУБ В.Өсөхбаяраар ахлуулан мэргэжилтэн Т.Ганчулуун, жолооч Э.Ганбат нар Баяндалай сумын Баян баг, Ханхонгор сумын Мандах багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд болон ТХГ-т газар ашиглах зөвшөөрөлгүй аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаа. Төрийн өмчийн оролцоотой “Буянт” хотхон хүүхдийн зуслан, Ахмадын хээрийн сувиллын үйл ажиллагаанд гарсан зөрчилд дүн шинжилгээ хийж, холбогдох хуулий заалтын дагуу хариуцлага тооцохоор ажиллаж байна. Жуулчны баазуудын үйл ажиллагааг MNS 6426:2013 стандарт болон шинэчилсэн хяналтын хуудсаар дүгнэхэд Дүнгэнээ 30% буюу B, Говийн Өргөө 29% буюу А үнэлгээ авлаа
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ