2019 оны 06 сарын 11
Хамгаалалтын захиргааны даргын баталсан 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 39/04/096/03 дугаартай удирдамжийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хонгорын голын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ сэдэвт зөвлөгөөнд мэргэжилтэн В.Өсөхбаяр, Т.Ганчулуун, жолооч Т.Өнөр нар 06 сарын 06-ны өдрөөс 06 сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаанд Хонгорын голын аялал жуулчлалын бүсэд “Зөрчлийн тухай”, “Газрын тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, норм, стандартын хэрэгжилт,“Төрийн хяналт шалгалтын тухай” хуульд заасан нийтлэг эрх, үүргийн хүрээнд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх хүсэлт, өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор ажиллаа. Тус зөвлөгөөнд Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан, ЗД-ын орлогч Р.Чинбат, ИТХурлын дарга Ч.Огтбиш нараар ахлуулсан Сэврэй сумын ЗДТГ-ын хамт олон, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнд мэргэжилтэн В.Өсөхбаяр БОАЖ –ын сайдын 2019 оны 05 сарын 23-ны өдрийн А/210 тоот тушаалыг, мэргэжилтэн Т.Ганчулуун “ТХГН-ийн аялал жуулчлалын өнөөгийн байдал,шийдвэрлэх арга хэмжээ” сэдвээр тус тус сурталчилгаа яриа хийж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн иргэд, Сэврэй сумын Засаг даргатай хамтран ажиллах гурвалсан гэрээг байгууллаа. Хонгорын голын аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, 2019 оны 05 сарын 23-ны өдрийн А/210 тоот тушаалаар батлагдсан хяналтын хуудсаар төлөвлөгөөт шалгалтыг хийж гүйцэтгэв. Жуулчин говь-2 жуулчны бааз бичиг баримтын зөрчилгүй. Говь-Дисковери жуулчны бааз дээр БОНБҮ-ний тодотгол хийгдээгүй,Говийн Анар,Говь-эрдэнэ баазуудын тусгай зөвшөөрлөөр газар ашиглах эрхийн бичгийн гэрчилгээний хугацаа сунгахаар БОАЖЯ-д өгсөн боловч батлагдаж ирээгүй байна.
Мөн Хонгорын голын аялал жуулчлалын бүс нутаг дахь отоглох, түр буудаллах цэгүүдийг тэмдэгжүүлж, нийт 4 ширхэг санамж байрлууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ