Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн САЙХАН САРЛАГ -2019 арга хэмжээ 05 сарын 25-ны өдөр Зүүн сайхан уулын Ёлын аманд 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус аялал жуулчлалын эвент арга хэмжээг аймгийн ЗДТГ, БОАЖГ, ХХААГ, ГГБЦГХЗ, БТСГ, сумдын ЗДТГ, "Гайхамшигт говь" АЖХ, Бэлчээр ашиглагчдын холбоод хамтран зохион байгууллаа. Сарлаг үхрийнхээ тоог толгойг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх уналга эдэлгээнд сургах, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгох, сарлаг бүхий иргэдийнхээ санал бодлыг сонсох харилцан туршлага солилцох чиглэлээр зохион байгуулагдаж ирсэн энэхүү арга хэмжээнд сарлаг бүхий сумдын 800 гаруй сарлаг , сарлаг үхрээ маллан өсгөж буй 30 гаруй малчин, уралдаан тэмцээнд 6 баг болон оролцлоо. Ёлын амны хяналтын постоор гадаад 25, дотоодын аялагч 2026 бүртгэгдэж, хогийн уут, санамж, 400 ширхэг боршур гарын авлага тарааж ажиллаа. Ханхонгор сумын ЕБС-ийн байгаль хамгаалах “Хэрмийн бялзуухай” клубын сурагчдыг хогийн уутаар хангаж хог хаягдлыг цэвэрлүүллээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now