2019 оны 05 сарын 04 ний өдөр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэн Даланзадгад хотноо "Хайлаасны баяр" хийж бүх нийтээрээ мод тарих ажлыг зохион байгууллаа. 

Говьгурвансайханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны хамт олон цөлжилт тоосжилтоос байгаль дэлхийгээ хамгаалах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр бүх нийтээрээ мод тарих арга хэмжээнд идэвхитэй оролцлоо. Манай аймгийн хувьд таримал ойн сангийн хэмжээгээрээ улсдаа 1 дүгээр байранд ордог төдийгүй мод тарьж ургуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал өгдөг. Даланзадгад сумын засаг даргын тамгын газраас Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арчилж хамгаалах чиглэлээр олон ажлуудыг шат дараатай зохион байгуулж байна үүний хүрээнд Даланзадгад сумын засаг даргын Тамгын газраас "Амьдрал цэцэглэсэн ногоон Даланзадгад" болзолт уралдааныг иргэд аж ахуйн нэгж анги хамт олны дунд зарлаад байна.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now