2019 оны 05 сарын 08
ХНБЦГ-т хэрэгжиж буй MOH-9183 төслийн санхүүжүүлилтээр "Тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгаль орчны хамгаалал- аялал жуулчлал" зөвлөгөөн 05 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын “Бест Вестерн Туушин” зочид буудалд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр, холбогдох чиглэлийн газруудын дарга, мэргэжилтэн, Хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэн, аймгуудын БОАЖГ, Сав газруудын дарга, мэргэжилтэн болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын 250 орчим төлөөлөлүүд оролцож байгаль хамгаалах, усны нөөцийг зохистой ашиглах хамгаалах, эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон асуудлаар хэлэлцэж зөвлөлдлөө. Байгууллагыг төлөөлж даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсаруул, мэргэжилтэн Т.Ганчулуун нар оролцлоо.
Тус зөвлөгөөнд:
-ТХГН-ийн хамгаалалтын чиглэлээр баримталж буй бодлого, цаашид анхаарах асуудал, Төрөөс аялал жуулчлалын чиглэлээр баримталж буй бодлого, зорилт, хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, ТХГН дахь аялал жуулчлалын үйл ажиллагааны хог хаягдлын менежмент, Усны бодлого усны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, Тогтвортой хөгжлийн бодлого ногоон технологи, ногоон бизнес, Ой бүхий ТХГН-т ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх нь, Аялал жуулчлал хөгжиж буй газарт хөрс, усны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Ус ашиглалтыг тоолууржуулахад анхаарах асуудал, ХНБЦГ-т хэрэгжиж буй төслийн танилцуулга, ТХГН дахь хог хаягдлын менежментийн сайн туршлага, Байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламжийн технологийн шийдэл зэрэг сэдвийн хүрээнд цаг үеэ олсон лекц мэдээллүүдийг хийлээ.
Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг БОАЖ-ын дэд сайд танилцууллаа.
Үүнд:
-Зөвлөгөөний талаарх мэдээллүүдийг орон нутагт уламжлах,
-2019 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг тус зөвлөгөөнд яригдсан асуудлуудын хүрээнд дүгнэх
- Газар ашиглагч ААН-үүдийн ус ашиглах дүгнэлт болон зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл бүхий ААН-ээр тавиулсан усны тоолуур зэрэгт хяналт тавих
- Хог ангилан ялгах савтай болох асуудлыг төрийн байгууллагууд өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлэх
- БОМТөлөвлөгөөний тодотголыг цаг хугацаанд нь хийж байх
-Ариун цэврийн байгууламжуудыг стандартын дагуу бариулж ашиглуулах ажлыг үргэлжлүүлэх зэрэг зөвлөмжийг танилцууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ